СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-10-30

ВИДЕО: “Би Монгол хүүхэд” концерт боллоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

           Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд “БИ МОНГОЛ ХҮҮХЭД” шилдэг концерт шалгаруулах уралдааныг өнөөдөр зохион байгууллаа.

            Энэхүү уралдааныг хүүхдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, урлаг, соёл гоо зүйн хүмүүжил олгох, хүүхэд өсвөр үеийнхэнд Монгол үндэстний урлагийн их өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулжээ.

            Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас долоо дахь жилдээ зохион байгуулж буй уг наадам нь энэ жилээс хэлбэрээ өөрчлөн шилдэг концерт хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа аж. Наадамд 12 төвөөс нийт 360 гаруй  авяаслаг хүүхэд багачууд оролцжээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.