Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, “Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг” ТББ, “Монголын хүүхэд, гэр бүл судлалын академи” ТББ, “Түгээмэл хөгжил” ТББ нар хамтран өнөөдөр Нийслэлийн ЕБС-ийн нийгмийн ажилтнуудад сургалт явууллаа.
Сургуулийн орчинд хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, сургуулийн бусад албан хаагчдыг хүүхэд хамгааллын мэдээллээр хангах, ур чадварыг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, тэдгээрийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор уг сургалтыг зохион байгуулсан байна.