СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

2050 он: Жилд 300 сая иргэн живэх эрсдэлтэй байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Судлаачид урьд өмнө 2050 он гэхэд жилд 80 сая иргэн далайн усанд болон үерт живж амиа алдах эрсдэлтэй нүүр тулж байна гэсэн судалгааг хийж байсан юм. Харин энэ удаад дээрх тооноос гурав дахин их буюу жил бүр 300 сая хүн далайн түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан үерт автаж амиа алдах эрсдэлтэй байгаа гэж Nature Communications сэтгүүлд нийтэлжээ.

. Үүнээс өмнөх судалгааг хиймэл дагуулын мэдээллээр хуурай газрын далайн түвшнээс дээш өндрийг, хотжил барилга байгууламжийн өндөртэй харьцуулан хийжээ.

Судлаачдын гаргасан дүр зурагт цаг уурын өөрчлөлт бидний амьдрах хугацаанд хот суурингууд, эдийн засаг, эргийн бүс төдийгүй дэлхийн бүх хэсгийг дахин төлөвлөх, өөрчлөлтөд хэрхэн хүргэхийг харуулсан нь багагүй гайхшруулсан байна.

Дэлхийн хүн амын дийлэнх оршин суудаг Ази тивд өөрчлөлт хамгийн их шаардлагатай болно гэж тооцоолжээ. Тухайлбал гэжээ. Тэр тусмаа Индонези улсад хэдий нь өөрчлөлт мэдрэгдэж эхэлсэн нь живж буй Жакартагаас нийслэл хотоо нүүлгэхээр шийдсэн явдал юм.

Өөр нэг аюул дагуулах үзэгдэл бол Антарктикийн мөсөн бүрхүүлийн тогтворгүй байдал. Антарктикийн мөс хайлснаар 2100 онд 640 сая хүний амь насанд аюул учруулж болзошгүй хэмээн таамаглажээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.