СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Ганзориг: Цахим гэмт хэрэгт холбогдуулан гадаад улсын 740 гаруй иргэнийг саатуулсан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

 

Цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан бие бүрэлдэхүүн урьд шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж, гадаадын 1000 гаруй иргэнийг гурван байршлаас баривчилсан үйл явдал болсон. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг:

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлуудын төгсгөлд урьд шөнө явуулсан хуулийн байгууллагуудын ажиллагааны талаарх мэдээллийг Засгийн газрын гишүүдэд танилцуулна. Бид тодорхой мэдээлэлтэй болсныхоо дараа мэдээлэл өгнө.  Энэ тоо нэмэгдэх хандлагатай байна гэдгийг холбогдох хуулийн байгууллагынхан хэлж байна. Энэ хэргийн талаарх эцсийн мэдээллийг Засгийн газрын хуралдааны дараа хэвлэлийнхэнд өгнө. Үйл явцын талаарх мэдээллийг хуулийн хүрээнд та бүхэнд боломжтой хэмжээнд өгч байгааг ойлгоорой гэсэн юм.

Урьд шөнө болсон баривчилгаатай холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мөн мэдэгдэл гаргаад байна.

Уг мэдэгдэлдээ

“Манай элчин сайдын яаманд Монголын цагдаагийн байгууллагаас Хятад улсын харьяат иргэд Монгол Улсад цахим гэмт хэрэг холбогдсон талаар мэдэгдсэн. Монгол Улсын цагдаагийн байгууллага эл хэрэгт хуулийн дагуу зохих арга хэмжээг авч байгаа ба одоогийн байдлаар мөрдөн байцаалт, мэдүүлэг авах шатандаа явагдаж байна. Уг хэрэг хуулийн дагуу шийдэгдэнэ гэдэгт найдаж байна. БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яам уг хэрэгт цаашид анхаарлаа хандуулсаар байх бөгөөд Монголын талын холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно” гэжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.