ХБНГУ-ын зүүн нутгийн Витхаген хотод болсон оршуулгын зочдыг хар тамхи буюу марихуан их хэмжээгээр агуулсан бялуугаар дайлжээ. Санамсаргүй байдлаар алдаа гаргаж дайлсан бялууг идсэн 13 хүний дотор муухайрч бөөлжин, толгой нь дүнхүүрч эргэсэн байна.
Оршуулгын дараа зочдыг кофе, бялуугаар дайлах ёстой байсан зоогийн газрын ажилтан 18 настай охиндоо оршуулгын зочдод зориулсан бялуу хийхийг даалгажээ. Ажилтан охиныхоо хийсэн бялууг зочдод өгөх гэж байгаад андуурч, хөргөгчнөөс их хэмжээний мансууруулагч бодис агуулсан бялууг авч өгсөн байна.
Марихуантай бялууг өөр зориулалтаар ашиглах гэж хөргөгчинд хадгалсан байсныг андуурчээ. Хотын цагдаа нар бялууг хийсэн 18 настай охиныг шалгаж байна. Уг хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарсан ч оршуулганд оролцсон хүмүүсийг хүндэтгэж олон нийтэд зарлаагүй уджээ.
Эх сурвалж: www.theguardian.com