СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

HBO: Хаадын тоглоомыг эхлүүлсэн луугийн ордонд зочилно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

HBO сувгийн Game of Thrones буюу Хаадын тоглоом энэ оны эхэнд найм дахь улирлаа үзэгчдэд хүргэж албан ёсоор төсөл дууссаныг мэдэгдсэн билээ. Үүний дараа Британий жүжигчин, продюссер Наоми Ваттсын хамт хаадын тоглоом хаанаас эхлэлтэйг харуулах шинэ цувралыг санаачлан зураг авалтаа хийсэн ч энэ долоо хоногт төслийг цуцалснаа мэдэгдсэн юм.

Уг төслийг цаашид үргэлжлүүлэхгүй гэдгээ мэдэгдээд удалгүй . Луугийн ордны домгийг харуулсан шинэ цувралыг Америкийн зохиолч Жорж Р.Р. Мартины Fire & Blood зохиолоос сэдэвлэн бүтээх ба Таргариены ордонд гол үйл явдлууд өрнөх юм.

 

 

Одоогоор Луугийн ордон шинэ цувралын зураг авалт болон дэлгэцэнд цацах товыг хараахан мэдэгдээгүй байна.

Энэ талаарх мэдээллийг Лос Анжелест ирэх оны тавдугаар сард цацагдах HBO Max дамжуулалтын сувгийг танилцуулах үйл ажиллагаан дээр HBO-ын Ерөнхийлөгч Кэси Блойс өгсөн юм. Харин өнгөрсөн зун Умард Ирландад зураг авалтаа хийсэн ч олон нийтэд хүргэхээс татгалзсан GOT-оос өмнөх 5,000 жилийг өгүүлэх нэргүй төсөл цувралыг чухам яагаад цуцалснаа тодорхой тайлбарлаагүй байна.

 

Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.