СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Ливаны эсэргүүцлийн жагсаал баярын арга хэмжээгээр солигдов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Ливан улсад эдийн засгийн эмх замбараагүй байдал, улс төрийн авлига хээл хахуулийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал 13 хоног үргэлжлэхдээ төдийлөн амжилтад хүрээгүй. Харин .

Улс орон даяар газар авсан эмх замбараагүй байдлыг намжаахын тулд Ливаны Ерөнхий сайд Саад Харири огцорно гэдгээ телевизээр дамжуулан ард иргэдэд мэдэгджээ. Хариригийн мэдэгдлээс хэдхэн цагийн өмнө нийслэл Бейрут хотод зам талбайг хааж, майхан барьж жагсаал хийж байсан олон зуун залуу руу исламын шийт урсгалын бүлгийг дэмжигчид дайрснаар нөхцөл байдал улам хурцадсан.

 

Ливаны Ерөнхий сайд Саад Харири

. Зарим нь эвслийн Засгийн газрын хүчин Хезболла болон шийт урсгалын улс төрийн нам Амалыг дэмжин орилж байжээ. Жагсагчдын ширүүн мөрөлдөөнийг нулимс асгаруулагчаар намжаасан боловч өдрийн төгсгөлд Бейрутын гудамж дахин хүмүүсээр дүүрчээ. Гэхдээ энэ удаад тэд Засгийн газрыг эсэргүүцэн 10 гаруй хоног жагссаныхаа үр дүнг харж Ерөнхий сайдын огцрох болсон тухай мэдээг тэмдэглэн баярласан байна.

 

 

Гэсэн ч өр зээлийн хэмжээ дээд цэгтээ тулсан энэ үед улс төрийн тогтворгүй байдал үүссэнээр асуудал шийдэгдэх бус эсрэгээрээ хүнд цохилт болж дордоно гэж Ерөнхий сайдыг дэмжигчид уриалжээ.

 

 

Эх сурвалж: www.theguardian.com, www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.