АНУ-ын дуучин, жүжигчин Леди Гага түүнийг инстаграммд дагадаг шүтэн бишрэгчдээ алмайруулсан байна. Учир нь тэрээр цахим ертөнцөд усаар дүүргэсэн онгоцонд нүүрээ будаагүй, нүцгэн хар цагаан зурагаа тавьсан ажээ. Энэ зурагаа Леди Гага ус дүүргэсэн онгоцонд хэвтэж байгаагаар гардаг “Bad Romance” клипээ хийсний 10 жилийн ойд зориулсан байна. Францис Лавренсийн найруулсан энэ клип 2010 оны MTV видео авардсаас долоон удаа, “Грэмми” дуу хөгжмийн наадмаас нэг удаа шагнал авч байжээ. Мөн дуу хөгжмийн “YouTube” сувгийн түүхэн дэх 200 сая гаруй хүн үзсэн анхны клип болсон байна.
Х.ОЮУНБОЛД