СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Балбын уулчин 7 сарын дотор дэлхийн 14 ноён оргилд гарсан амжилт тогтоожээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Их Британийн тэнгисийн цэрэгт алба хааж байсан Балбын уулчин 36 настай Нирмал Пуржа  долоон сарын дотор 14 дэх ноён оргилдоо гарсныг мэдээлжээ. Тэрээр өнөөдөр өглөө Хятадын Шишапангма уулын оргилд хүрсэн байна.

Пуржа 2003 онд Их Британийн армид элсэж, 2009 онд Британийн тэнгисийн цэрэгт болжээ.. Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет түүнд хүндэт иргэний одон медалийг 2018 онд олгосон бөгөөд хамгийн богино хугацаанд 8,000 метрээс өндөр хоёр оргилд дараалан гарсан уулчин болоод байжээ.

 

 

Дэлхий дээр байдаг 8,000 метрээс өндөр 14 ноён оргилд найман жилийн дотор авирсан Польшийн уулчин Ежи Кукучка хамгийн богино хугацаанд эдгээр оргилуудад хүрсэн дээд амжилтыг эзэмшиж байсан юм. Харин .

 

 

Пуржа  дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Балбын Аннапурна оргилд хүрч аяллаа эхлүүлсэн байна. Үүнээс хойш ердөө 20 хоногийн дараа гэхэд Балбын Даулагири, гурав хоногийн дараа Канченжунга, долоо хоногийн дараа Эверест, Лхоце гэх зэргээр өртөөчилсөөр өнөөдөр 14 дэх ноён оргилдоо хүрчээ.

Тэрээр зүгээр ч нэг ууланд авиралгүй хажуугаар нь дөрвөн уулчны амь насыг аварсан байна. Зарим тохиолдолд шөнө ч амралгүй, ус уух гэж ч зогсолгүй зориг, тэвчээрийн хязгаарыг үл хайхран урагшилжээ.

 

 

БНХАУ-ын нутагт байдаг хоёр оргилд авирах хүсэлтээ аль эрт буюу есдүгээр сард Бээжинд илгээсэн боловч зөвшөөрөл олголгүй удсанаар сар орчмын хугацаа алдсан байна. Түүний гарсан оргилуудыг үргэлжлүүлэн танилцуулбал тавдугаар сарын 24-ны өдөр Балбын Макалу, долдугаар сарын 3-ны өдөр Пакистаны Нанга Парбат, 15-ны өдөр Пакистаны G1 оргилд гарсан бол гурав хоногийн дараа G2, зургаа хоногийн дараа K2, хоёр хоногийн дараа Broad оргилд гарчээ. Хятадын Чо Ою оргилд есдүгээр сарын 23-ны өдөр, Шишапангмад өнөөдөр хүрсэн билээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.