Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дуучин Б.Амархүүд хоёр жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Б.Амархүү нь худалдан борлуулах зорилгогүйгээр 2.8 гр жинтэй, гялгар уутанд хийсэн хар тамхийг биедээ тээвэрлэж явсан нь хөдөлбөргүй тогтоогдсон тул нээлттэй хорих ангид хоёр жилийн турш хорих ял оноосугай” хэмээн заасан байна. Шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан Б.Амархүүг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу хуяглан хүргэх ажил одоо явагдаж байна.