"Левада-центр" төвийн судалгаагаар ОХУ-ын иргэдийн дийлэнх буюу 61 хувь нь ойр дотны хүмүүс болон хүүхдээ өвдөхөөс хамгийн их айдаг хэмээн хариулжээ.
42 хувь нь дайн, 31 хувь нь ядуурлаас эмээдэг гэсэн бол таван хүн тутмын нэг нь буюу 22 хувь нь байгалийн гамшиг, 18 хувь нь хуримтлуулсан хөрөнгөө алдахаас, 16 хувь нь ажлаа алдахаас эмээдэг гэж хариулсныг ОХУ-ын ntv телевиз мэдээллийн хөтөлбөрөөрөө онцолжээ.