Кени улсад зорчигч тээврийн онгоц хөөрөх үед нэг дугуй нь мултарч унаснаас Элдорет олон улсын нисэх буудалд ослын буулт хийжээ.
Дотоодын нислэгийн Силверстөүн Эйр компаний онгоц баруун хойд нутгийн Лодвар зурвасаас хөөрч нийслэл Найроби хотыг чиглэхээр төлөвлөжээ. Гэсэн ч онгоцны нэг дугуй мултарч унаснаас ойролцоох нисэх буудалд ийнхүү ослын буулт хийсэн байна.
Зорчигчдыг Найробиг чиглэх өөр онгоцонд суулгажээ. Нислэгийн компани ослыг шалгаж байгаа гэдгээс бусад зорчигчдын тоо, эрүүл мэндийн байдал зэргийг мэдээлэхээс татгалзсан байна.
Энэ сарын эхэнд тус компанийн 55 зорчигчтой өөр нэг онгоц Найробигийн орчимд хөөрөх гэж байгаад зурвасаас гарч хазайн мод руу орсноос зорчигчид гэмтэж бэртсэн явдал болсон юм.
Эх сурвалж: www.cnn.com