Манай улс Олон улсын мөнгө угаах терроризмэй тэмцэх олон улсын ФАТФ байгууллагын “Саарал жагсаалт”-д ороод 10 хонож байна. Энэ 10 хоногт долларын ханш 11 төгрөгөөр өсчээ.
Хэдийгээр Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч нарын Монгол Улсын санхүү, мөнгөний бодлогыг тодорхойлж, зангидаж байгаа хүмүүс “ “Саарал жагсаалт” бол айх зүйл биш. Ханшинд савлагаа үүсэхгүй, эдийн засагт нөлөө үзүүлэхгүй” хэмээн мэдэгдэж байсан ч ийнхүү валютын ханшинд савлагаа үүсч эхэлжээ.
Харин энэ өсөлтийг тогтоохгүй бол өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ, цаашлаад иргэдийн амьдралд шууд нөлөө үзүүлж эхэлнэ. Алсдаа улс орны эдийн засагт ч нөлөөлөх сөрөг талтайг эдийн засагчид онцолж байна.