СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол Улсын нийслэлийн 1924 оноос хойшхи түүх буюу Улаанбаатар хотын тухай...

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

- Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот бол эртнээс Ар Монголын төв бөгөөд Их хүрээ, Да хүрээ, Богдын хүрээ, Өргөө, Нийслэл хүрээ гэх мэтээр нэрлэгдсээр 29 удаа нүүдэллэж, 1978 онд нэг газраа суурьшсан түүхтэй. Харин өнөөгийн Улаанбаатар гэх нэр 1924 оноос эхлэлтэй бөгөөд энэ үеэс хойшхи Улаанбаатар хотын түүхийг гурван үечлэлд хуваан авч үздэг байна. Харин өнөөгийн Улаанбаатар хотын барилгажилтын оргил үе нь 1954-1989 оны хооронд байв...Улаанбаатар хотын түүх, түүний судалгааны талаар доктор Б.Пунсалдулам, Б.Эрдэнэбат нарын сонирхолтой яриаг хүргэж байна.-

 

ШУА-ын Угсаатны зүйн хүрээлэнгийн ЭШТА, доктор, профессор Б.Пунсалдулам:

Монгол Улсын нийслэл хотыг 1924 онд Улаанбаатар гэж нэрлэсэн байдаг. Өнөөгийн Улаанбаатар хотын бүрэлдэх гол эхлэл, бүтээн байгуулалт 1946 оноос эхтэй.  Ерөнхийдөө Улаанбаатар хотын ерөнхий хөгжлийг

1921-1954 эсвэл 1924-1954 он,

1954-1990 он хүртэл,

1990-ээд оноос хойш гэж хувааж үздэг. Энэ нь сайн дураараа хуваагаад байгаа юм биш. Тодорхой шалгуурын үндсэн дээр хувааж байна. Гол шалгуур нь Улаанбаатар хот бол Монгол Улсын нийслэл, монголын хөгжилтэй салшгүй холбоотой.

Энэ зорилтыг 1954 онд хуралдсан Монгол ардын хувьсгалт намын 12-р их хурал дээр тавьсан байдаг. Энэ “Материал, техникийн социализм  байгуулах” зорилт дэвшүүлсэнтэй уялдуулаад Улаанбаатар хотын бүтээн байгуулалт нь “Социализмийн материал, техникийн бүтээн байгуулалтыг хөгжүүлэх” гэх үгэн дотор ороод аж үйлдвэр, тээвэр холбоо, орон сууц, нийтийн ахуйн үйлчилгээ хөгжсөн байдаг. Тиймээс Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүсийн тоо 1921, 1924 онд амьдарч байсан хүнээс их болсон байдаг.

1921-1924 онд Улаанбаатар хотын оршин суугчдын 47 хувь нь гадаадын иргэн байжээ

1921-1924 оны хооронд Улаанбаатар хотод амьдарч байсан хүн амын нийгмийн бүтцийг авч үзвэл

1954 он руу дөхөөд ирэхээр Улаанбаатар хотод амьдарч байсан хүмсүүийн бүтцийг авч үзвэл, гадаадын иргэд цөөрч, лам нар байхгүй болсон байдаг. Дандаа үйлдвэр, аж ахуй, соёл, боловсрол, урлагийн байгууллагад ажилладаг хүмүүс амьдардаг болсон. Өөрөөр хэлбэл, хүний тоо өсч, хүмүүсийн нийгмийн бүтцийн асуудал өөрчлөгдөж байгаа нь Улаанбаатар хотын хөгжлийн түвшнийг илэрхийлэх хамгийн гол үзүүлэлт.

1954-1990-ээд онд Улаанбаатарыг шинжлэх ухааны түвшинд төлөвлөгөөтэй хөгжүүлэх эхлэл тавигдав

Мөн 1924-1954 оны хоорондох Улаанбаатар болон 1954-1990 оны хоорондох Улаанбаатарын хоорондын гол ялгаа нь шинжлэх ухааны түвшинд төлөвлөгөөтэй хөгжих эхлэл тавигдсан байна.  

Улаанбаатарт амьдарч байсан хүмүүс 1921, 1924, 1930, 1940 оноос төлөвлөгөөтэй хөгжүүлж ирсэн ч

1954-1990 оны хоорондох Улаанбаатар хотод 1954 оны төлөвлөгөө, 1961 оны төлөвлөгөө, 1975 оны төлөвлөгөө, 1988 оны төлөвлөгөө гэх мэтээр үе үеийн төлөвлөгөө гаргаад Улаанбаатар хотоо цаашид яаж хөгжүүлэх вэ гэдэг хэтийн төлөвлөгөө гаргаад явсан байдаг.  Энэ үед гадаад улс орнуудтай хамтарч ажиллах, ах дүү орнуудын үйл ажиллагаа орж ирдэг. Энэ нь дэлхийн социалист систем бүрэлдсэн үйл явцтай уялдаж, хамтын ажиллагааны цар хүрээ ч өргөжиж ирдэг.

Ингэснээр ах дүү улс орнуудын байгуулсан үйлдвэр, аж ахуйн газрууд олноороо бий болж, гадаад, дотоод улс орнуудын мэргэжилтнүүд ирж суурьшихаас гадна манайхан ч өөрсдөө тэдгээр улс орнуудад очиж суралцах боломж бүрдсэн. Энэ утгаараа Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын оргил үе нь 1954-1990 оны хооронд байжээ.

1990 оноос хойшхи Улаанбаатар өөрийн гэсэн төлөвшилтэй болжээ

Ардчилсан хувьсгал ялснаас хойш 30 жил өнгөрсөн хугацаанд монголчууд өөрийн гэсэн үзэл бодол, төлөвшил, өөрийн гэсэн хөрөнгө, санхүүтэй болсон. Хүмүүсийн ухамсар ч төлөвшиж байна. Энэ нь мөн л хотын хөгжилтэй холбоотой, хотжилтын түвшнийг илэрхийлж байгаа үзүүлэлт юм.

1924-1954 оны Улаанбаатар, 1990-ээд оны Улаанбаатарыг хооронд нь харьцуулахад

Ардчилсан хувьсгал гараад, зах зээлийн замаар хөгжих болонгуут улсын өмчид байсан үйлдвэр, аж ахуйн газрууд, хашаа, орон байраа бүгдийг хувьчлах үйл явц өрнөсөн. Энэхүү өмч, хувьчлалын үйл явцтай уялдаад хотын газар зохион байгуулалтад бага зэрэг доголдол, саад гарч ирсэн.

Харин

Б.Эрдэнэбат: 1946-1989 онд Улаанбаатар хотын барилгажилтад улсын төсвийн 30-40 хувийг зарцуулж байв

Дэлхийн 2-р дайны дараа буюу1946 оноос энх цагийн бүтээн байгуулалт эхэлсэн гэж үздэг. 1946 оны 6-р сараас Монгол Улсын маршал Х.Чойбалсан "Дэлхийн 2-р дайны дараа Монгол Улсыг хамгийн сайхан болгох зүйл бол нийслэл хот юм байна. Нийслэл хотоо гоё сайхан харагдуулах үйл ажиллагаа явуулах нь нэн тэргүүний асуудал" юм гэж үзсэн байдаг.

Ингээд

Энх цагийн бүтээн байгуулалтын хугацаанд Улаанбаатар хотын төлөвлөлт, хот тохижуулалт, цэцэрлэгжүүлэлт, соёл боловсролын гол төв болох үйл ажиллагаа гурван схемд хуваагдсан байдаг.

1954 оноос хойш хийгдсэн хот төлөвлөлтөөс ажиглахад хүн амын тоо үргэлж өссөн байдаг. Энэ хугацаанд улс орны хөгжил дэвшил, соёл, боловсролд чиглэсэн бүх барилга, байгууламжууд Улаанбаатар хотод сүндэрлэсэн боссон.

Бүтээн байгуулалтын хамгийн онцлог үе нь 1954-1955 он. Яагаад гэвэл, энэ үед субботник буюу Улаанбаатар хотоо цэцэрлэгжүүлэх ажилд олон нийтийн оролцоо нэмэгдсэн. Үүний үр дүнд Улаанбаатар хотын төв болон Төрийн ордон, соёл урлагийн байгууллагууд бий болсон. Өөрөөр хэлбэл,

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.