СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Чихрийн хорхойтон жилд 40 сая ам.долларын орлоготой бизнес босгосон нь

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

ВВС агентлаг долоо хоног тутамд дэлхийн өнцөг булан бүрт бизнес эрхэлж буй амжилттай эрхмүүдийн түүхийг хуваалцдаг уламжлалтай. Энэ удаад чихэр багатай амттан үйлдвэрлэдэг Smart Sweets буюу ухаалаг амттаныг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Тара Бошийг онцолжээ.

Тэр өсвөр насны жаахан охин байхаасаа л төрөл бүрийн чихрэнд дуртай, өдөр болгон алхсалгүй худалдаж авдаг байжээ. Одоо тэр 25 настай. Хүүхэд байхаасаа өдөр бүр чихрийг ихээр хэрэглэх нь хэрхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа нь мэдрэгдэх болжээ.

Тиймээс дөрвөн жилийн өмнө чихрэнд дуртай ч аз жаргалгүй, эрүүл бус мэдрэмж төрж байгаа тул татгалзахаар шийджээ. Чихрэнд донтогч байхаа больсноос хойш маш богино хугацаанд эерэг өөрчлөлтүүд гарч сэтгэл хангалуун байсан ч амттанаа санасаар л байсан учир өөртөө тохирсон элсэн чихэргүй амттаныг Канадын Ванкувр дэх гал тогоондоо туршсан байна.

. Тухайн жилийнхээ намар Бритиш Колумбиагийн их сургуулийн гуравдугаар курсэд суралцаж байснаа орхиж, өөрийн гаргасан бүтээгдэхүүнийг бусдад хүргэхээр ажиллаж эхэлсэн байна.

 

 

Ердөө 21 настай, хангалттай зээл хүсэх боломжгүй, зургаан жил унасан Хондагийн жижиг машинаас өөр өмчгүй залуу бүсгүйд өөртөө итгэх итгэл, туршилт хийсэн жор, 105,000 канад долларын эхлэл хөрөнгө л байжээ. Харин өнөөдөр түүний байгуулсан Smart Sweets компани жилийн 50 сая канад доллар буюу 40 сая ам.долларын орлоготой томоохон бизнес болжээ.

 

 

Тус компани чихэргүй чихэр үйлдвэрлэснээр жилийн дотор тэрбум грам элсэн чихрийг хэмнэсэн байна. Ургамлын болон байгалийн гаралтай амт оруулагч ашиглан хийсэн жороо олон газарт санал болгож хамтран ажиллахыг хүссэн ч төдийлөн бүтэмжтэй болсонгүй. Түүний анхны хэрэглэгчид ухаалаг, эрүүл чихрийг цахим шуудан, гар утсаар захиалж хэрэглэж байсан бол .

Үүний дараа жижиг өөртөө үйлчлэх сүлжээ дэлгүүрүүд ч хамтран ажиллах болсноор гараагаа эхлүүлсэн байна. 2018 онд АНУ-д анхны бүтээгдэхүүнээ борлуулж байсан бол жил гаруйн дараа нийт бүтээгдэхүүнийхээ 80 хувийг энд борлуулж байгаа юм. Ганцаараа эхлүүлсэн бизнес нь одоо 47 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.