Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж Мөрөн сумын нутаг дэвсгэрт тус сумын иргэн хууль бусаар долоон цагаан зээр агнасан зөрчлийг илрүүлэн хураан авч, экологи эдийн засгийн хохирлыг тооцон, үргэлжлүүлэн шалгаж байгааг мэдээллээ.
Монгол улсын Амьтны тухай хуульд цагаан зээрийг жил бүрийн тодорхой хугацаанд агнахыг хуульчилж өгсөн байдаг. Хууль бусаар ан агнуур хийсэн иргэдэд жишээлбэл, цагаан зээр 1-1.1сая, хүрэн баавгай 13-15 сая, саарал чоно 1,020,000-1,200,000 төг, бор гөрөөс 660,000-800,000 төг, зэгсний зэрлэг гахай 5.8-6.6 сая төг, шар үнэг 220,000-260,000 төг, тарвага 340,000-420,000 төгрөгийн нөхөн төлбөр төлөх хуультай.