СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Комд байсан ой хоёр сартай хүү сэрж, аав руугаа инээмсэглэжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Эмма болон Стюарт Лабушан нар гурван хүүгийн хамт Их Британид амьдардаг. Энэ оны гуравдугаар сарын 16-ны өглөө тэдний ой хүрээгүй бяцхан хүү Майклын амьсгал гэнэт зогсчээ. Хүүг эмнэлэгт аваачихад эмч нар цахилгаанд цохиулж, зүрхний хэмнэл тогтворжуулагч, адреналин тарьсны ачаар эргэн амьсгалсан байна.

Гэвч тэдний гэр бүлийг аймшигтай мэдээ хүлээж байсан нь бяцхан Майклын зүрхэнд маш ховор тохиолддог хавдар байжээ. Хүүгийн бяцхан зүрхэнд таван см зузаан хавдар байгаа тул Их Британийн эмч нар зүрх шилжүүлэн суулгах аль эсвэл мэс засалд орох хоёр сонголт байгааг хэлжээ. Харамсалтай нь Их Британид ийм төрлийн мэс засал хийгдэхгүй учир гадны орнуудаас тусламж хүсэхийг зөвлөсөн байна.

Ой хоёр сар хүрсэн Майклыг аваад эцэг эх нь АНУ-ын Бостон хүүхдийн эмнэлэгт иржээ. . Хүү тав хоног ухаангүй байж байгаад сэрэхдээ аавыгаа харан таньж, түүн рүү ид шидийн мэт инээмсэглэжээ.

 

 

гайхамшгийг бүтээсэн тул Майклыг аваад энд ирсэн байна. Гэвч тэдний аялал хямд төсөр байсангүй. Бяцхан зүрхийг аврах хагалгаа 147,000 ам.долларын үнэтэй ба үүнд аяллын зардал, нөхөн сэргээх эмчилгээ зэрэг багтаагүй байна. Майклын ээж Эмма хүүгээ аврахын тулд GoFundMe аянд нэгдэж дэлхий даяар хандив цуглуулж байгаа юм.

 

 

Лабушаны гэр бүл ямар ч үнээр хамаагүй хүүгийнхээ амийг аврах ба мөнгөнөөс илүү Майкл хагалгаа даах чадалтай болохын тулд биеийн байдлаа сайжруулах эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа ажээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.