АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд өнгөрсөн баасан гарагт Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт үйлдвэрийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг “Ачит Ихт” ХХК-ийн зэс олборлох үйлдвэр, Улаанбаатар хотын “Хаан банк”-т байрладаг оффист нэгжлэг явуулсныг баттай эх сурвалж хэллээ.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр “АТГ-ын ажилтнууд тус үйлдвэрийн оффист бүтэн өдрийн турш нэгжлэг хийж, Эрдэнэт үйлдвэрийн овоолготой холбоотой бүх гэрээ баримтуудыг хураажээ. Нэгжлэг удаан хугацаанд үргэлжилсний улмаас “Ачит Ихт” ХХК-ийн ажилтнууд үдийн цайндаа ч орж чадаагүй” гэсэн юм. Энэ талаар АТГ-ын эх сурвалжаас тодруулахад “Үнэн” гэв.
Манай телевиз Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, түүний Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан нар Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг “Ачит Ихт” ХХК-д хэрхэн өгсөн талаар
1. FACTCHECK: П.Цагааны гэр бүл тэрбумтан болсон түүх-Ачит-Ихт үйлдвэр
2. FACTCHECK: П.Цагааны гэр бүл Эрдэнэтийг цөлмөсөн түүх буюу-“Ачит Ихт” үйлдвэр-2 хэсэг нэвтрүүлгийг бэлтгэж олон нийтэд хүргээд байгаа билээ.