Төрийн ордонд өнөөдөр УИХ дахь намуудын бүлэг, зөвлөлүүд хуралдана.
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “В” танхимд тус тус хуралдахаар товлогджээ.
МАН-ын бүлэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийн хугацааг тодорхой болгох, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд АН-аас ирүүлсэн санал/ Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх, Сонгуулийн тогтолцоог холимог болгох, Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх/-ыг авч хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрэх болов уу гэсэн хүлээлт байна. Учир нь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Үндсэн хуулийн, нэмэлт өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийн хугацааг энэ долоо хоногт багтааж шийдвэрлэнэ хэмээн мэдэгдэж байсан юм.
Харин АН болон ШИНЭ намын зөвлөлүүд ямар асуудлаар хуралдах нь тодорхойгүй байна.