СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэгийн йогчин эмээ 99 насандаа таалал төгсжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Энэтхэг улсын хамгийн ахмад йогийн багш Нанаммал 99 насандаа Тамил Наду мужийн Коимбаторын ойролцоо гэртээ таалал төгссөнийг мэдээлжээ. Тэрээр амьдралынхаа эцсийн мөч хүртэл олон зуун шавь, сурагчдадаа йогийн хичээл заасан юм.

Газар тариалан эрхэлдэг гэр бүлд мэндэлсэн түүнд аав нь анхлан йог заажээ. Тэрээр ойгийн 50 гаруй байрлалд мэргэшин, сая гаруй хүнд ойгийн гайхамшгийг сургасан байна. Тэдгээрээс олон зуун багш, ойгийн мэргэжилтэн төрөн гарч дэлхий даяар тархжээ.

 

 

Нанаммалыг ойгчин эмээ хэмээн авгайлан дууддаг байсан бөгөөд Энэтхэгийн Засгийн газраас хүндэт иргэддээ олгодог Падма Шри шагналаар шагнажээ. Өндөр насалсан ч йогийн дасгал хийсээр байсан түүний бичлэг Youtube цахим хуудсанд байршиж олны танил болжээ.

 

 

Йогчин эмээ долоо хоногийн өмнө орноосоо унаснаас хойш биеийн байдал нь муудсаныг гэр бүлийнхэн нь ярьсан байна.

 

 

Эх сурвалж: www.bbc.com 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.