БНСУ-ын шилдэг К-рор одуудын нэг G-Dragon сүүлийн жил хагас гаруйн хугацаанд уран бүтээл гаргалгүй цэргийн алба хаасан билээ. Бямба гарагийн өглөө алдарт од цэргээс халагдаж, түүнийг удаан хугацаанд санаж хүлээсэн шүтэн бишрэгчдээ баярлуулжээ.
Шүтэн бишрэгчид нь Ёнгин дахь армийн төв байрны гадаа цуглаж цэргийн дүрэмт хувцастай 31 настай одыг гарч ирэхийг хүлээсэн байна. Тэрээр Big Bang хамтлагийн дуучин бөгөөд түүнийг хүлээж байсан шүтэн бишрэгчдэдээ хандан “би цэргийн албаа сайн хаагаад эргэж ирлээ. Намайг эргэж ирэх хүртэл хүлээсэн та бүхэнд маш их баярлалаа. Би дахин цэрэгт явахгүй, ажилдаа эргэж орох болно” гэж хэлжээ.
G-Dragon эргэн хамтлагтаа нэгдэх эсэх нь тодорхойгүй юм. Өмнөд Солонгос улсын хуулиар 28 насанд хүрсэн эрчүүд бүгд албадан цэргийн алба хаах ёстой байдаг. Шилдэг уран бүтээлчид, хөгжимчид, спортын тамирчид цэргийн албан хаах шаардлагагүй ч дөрвөн долоо хоног суурь бэлтгэлд хамрагдах ёстой.
Хэдийгээр сонгодог урлагийн салбарын тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргасан болоод олонд танигдсан уран бүтээлчдийг цэргийн албанаас чөлөөлдөг ч К-рор урсгалын уран бүтээлчдийг чөлөөлдөггүй байна.
Эх сурвалж: www.cnn.com