Этиоп улсад сүүлийн хэд хоног үргэлжилсэн жагсаал, мөргөлдөөний улмаас багадаа 67 хүн амиа алдаж 200 гаруй хүн гэмтэж шархадсаныг эх сурвалж мэдээлжээ.
Жагсагчид аюулгүйн хүчний ажилтнуудтай буудалцах үед 20 орчим хүн алагдсан байна. Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Ерөнхий сайд Аби Ахмед болон Ерөнхий сайдыг шүүмжлэгч Жавар Мохаммедын дэмжигчид хоорондоо мөргөлджээ.
Facebook-т 1,75 сая дагагчтай Мохаммед Ерөнхий сайдыг шүүмжилсэн пост оруулсны дараа нийслэл Аддис Абаба болон Оромиа дүүрэгт эмх замбараагүй байдал газар авсан байна.
Ерөнхий сайд Аби нь Этиопийн хамгийн том овог аймаг Оромогоос сонгогдсон Засгийн газрын анхны тэргүүн юм. Тэрээр Этиоп, Эритрей улсуудын хооронд 20 гаруй жил үргэлжилсэн дайныг дуусгахад оруулсан хувь нэмрээрээ энэ жилийн Нобелийн энх тайвны шагналтан болсон билээ.
Мохаммед нь Абийг төрийн эрх барих хүртэл АНУ руу цөллөгт яваад байсан ч Ерөнхий сайд сонгогдсоны дараа улс төрийн хоригдлууд, сэтгүүлчдэд өршөөл үзүүлсний ачаар эх нутагтаа эргэн иржээ.
Эх сурвалж: www.cnn.com