Иракийн хүний эрхийн байгууллагын мэдээлснээр баасан гарагаас эхэлсэн жагсаал тэмцлийн үеэр 63 хүн амиа алдаад байна. Аюулгүйн албаныхан жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, галт зэвсэг ашиглажээ.
Бямба гарагт Аль Насирияд гурван хүн, Багдад хотод гурван хүн амьсгал хураасан байна. Гэмтэж шархадсан иргэдийн тоо 2,500 хол давсан гэжээ. Жагсагчид ажилгүйдэл, Засгийн газрын авлига хээл хахуулийг эсэргүүцсэн юм.
Дивания хот дахь Бадр улс төрийн намын байранд гал гарч 12 хүн шатаж амиа алдсаны дараа эмх замбараагүй байдал газар авсан байна. Эрх баригчид галын шалтгааныг тодруулахаа мэдэгджээ.
Баасан гарагийн орой Багдадын төв Тахрирын талбайд олон зуун жагсагчид цугласан юм. Тэд Засгийн газрыг эсэргүүцэж, аюулгүйн хүчнийхний хамгаалалт босгосон ногоон бүс руу нэвтрэхийг оролджээ. Энэ бүсэд Иракийн Парламентын ордон болон барууны элчин сайдын яамд байрладаг.
Энэ сарын эхэнд Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал зургаа хоногийн турш үргэлжилж 100 гаруй иргэн амиа алдаж, 5,000 гаруй жагсагч гэмтэж бэртсэн хэмээн CNN мэдээлжээ.
Эх сурвалж: www.cnn.com