СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баруун аймгуудийн хойд хэсгээр салхи 20 метр хүрч ширүүснэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Өнөөдөр Баян-Өлгийн нутаг, Увсын өмнөд, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТОД ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

2019 оны 10 дугаар сарын 27-наас 10 дугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 
. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 27-нд нутгийн төв хэсгээр, 28-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.