СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-10-26

Ханиад, томуугийн шинж тэмдэгтэй хүүхдийг хичээлээс нь чөлөөлнө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Томуугийн улиралд томуу, томуу төст өвчний 70-80 хүртэлх хувийг сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн өвчлөл эзэлдэг тул урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хүүхдийн байгууллагын удирдлага, эмч, багш нарт зөвлөмж болгон хүргэж байна.

Үүнд:

1. Сургууль, цэцэрлэгт хүүхдийг хүлээн авахдаа биеийн байдлыг нягтлан үзэж томуу, томуу төст өвчин /ТТӨ/, , өвчний хүндрэлээс сэргийлэх, гэрт нь тусгаарлах, эмчилж эдгэрүүлэх
2. Сургууль, цэцэрлэгийн анги танхим, биеийн тамирын заал, хурлын танхимд чийгтэй цэвэрлэгээ, агааржуулалтыг өдөрт 2-3 удаа хийж анги, танхимын дулааныг 18-20 хэмд байлгах
3. Сургуулийн өдрийн цай, цэцэрлэгийн хоолны цэсийг аминдэмээр баялаг, илчлэг сайтай хоол хүнсээр бүрдүүлэх, бага насны хүүхдүүдэд аньс, чацарганы шүүс, аарцыг халуун бүлээнээр нь уулгах
4. Ам, хамрын хөндийг цэвэрлэн, хамраар зөв амьсгалах дасгал, цэгэн иллэг хийлгэж сургах, хүүхдийг тогтмол цагт унтуулж, хэвшүүлэх
5. Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварын дэгдэлтийн үед сургууль, цэцэрлэгт хүүхдийг олноор цуглуулах үйл ажиллагааг /өдөрлөг, уулзалт, тэмцээн гэх мэт/ зохион байгуулахгүй байх
6. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт сурталчилгаа хийх, халдвараас сэргийлэх
7. Эцэг, эхчүүдэд хүүхэддээ тавих халамж анхаарлыг сулруулахгүй байж, өвчилсөн бол харьяа Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид хандаж зөвлөгөө авах, дур мэдэн эмчилгээ хийхгүй байхыг зөвлөх
8..

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.