Орхон аймагт "Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулан “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид”-ын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Уг зөвлөгөөнөөс 0-18 насны хүүхэдтэй албан хаагчдад хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгодог байх санаачилга гарч, албажуулжээ.
Өөрөөр хэлбэл, Орхон аймгийн засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд залуучуд хөгжлийн газрын ажилчид хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай чөлөөний эрх эдлэхээр болжээ.