Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улс дахь өөрийн орны элчин сайдын яаманд тус улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын залуу гишүүдийг хүлээн авч уулзаж, ярилцав. Уулзалтад Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ш.Койзүми, Т.Фукуда, А.Такэбэ, Н.Сузуки, К.Ооно, Т.Кобаяши болон Элчин сайд Д.Батжаргал нар оролцож, хоёр орны түүх, соёлын онцлог, харилцаа, хамтын ажиллагааны хөгжил зэрэг бусад сэдвээр найрсаг дотно яриа өрнүүлжээ.