СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: ХҮН-ын ЕНБД Д.Гантулга: Эрх баригчид ажил хийсэн болж харагдах гэж их хэмжээний байхгүй мөнгийг төсөвлөж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

-www.livetv.mn сайтын "Халуун сэдэв" буланд Хөдөлмөрийн Үндэсний Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга оролцож, 2020 оны улсын төсвийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр 2020 оны төсөв улсын төсөв биш, сонгуулийн төсөв болсон байна гэж шүүмжлэлж байна.- 

Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга Д.Гантулга:

Энэ жилийн төсөв улсын төсөв биш сонгуулийн төсөв болчихсон. Уг нь манай Төсвийн тогтвортой байдлын тухай хууль улс төрчдийг төсвөөр дамжуулж замбараагүй их зардал гаргадаг, зардлаа өндөр төсөвлөдөг байдлыг хязгаарлах гэж байдаг юм. Гэтэл энэ хууль мөрдөгдөхгүй байна. 

Орлоготойгоо уялдсан зардал тавих ёстой юм. Гэтэл шүү дээ.

11,8 их наядын орлоготой, 13,8 их наядын зарлагатай, хоёр их наядын алдагдалтай/ Дотоодын нийт бүтээгдэхүүний 5,1 хувьтай тэнцүү/ төсөв хэлэлцэж байна.  Эндээс харахад, ийм их орлого орох уу гэдэг нь өөрөө их асуудал.

Энэ юунаас харагдах вэ гэхээр, өнгөрсөн 2018 онд 9,3 их наядын орлоготой байсан. 2019 нд 9,7 их наядын орлоготой байсан буюу ердөө 4 хувийн өсөлттэй л байсан. Гэтэл 2020 онд 11,8 их наяд болгож 22 хувиар илүү өснө гэж тооцож байна.

Тэр орлогоо яаж бүрдүүлэх вэ гэдгийг нь харахад,

-Нийгмийн даатгалын орлого - 44 хувиар

-Орлогын албан татвар/хувь хүний болон, ААН-ийн/- 37 хувиар өснө гэх мэтээр тооцжээ. Өөрөөр хэлбэл,

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тэнцүү байж болохыг тусгаж өгсөн байдаг. Өнгөрсөн онд 5,4 хувьтай тэнцүү байсан. Энэ жил түүнээс буураад явна гэсэн хүлээлт байсан. Ер нь цаашид алдагдалгүй болоод хуримтлалтай болох ёстой юм. Гэтэл хөрөнгө оруулалтын зардалд түүхэндээ байгаагүй их зардал төсөвөлсөн. 3,6 их наядыг хөрөнгө оруулалтад зарцуулахаар төсөвлөсөн нь өмнөх оныхоос 2,1 дахин их.

Энэ зардлаа юунд зарцуулахыг нь жишээ болгоод дурдвал:

-

-

- 100 гаруй суманд соёлын төвийн барилга барих төсөв суулгажээ.

- Төв номын сангийн барилгын төсөлд 52 тэрбумыг төсөвлөөд 2020 ондоо 4 тэрбумыг

- Уг нь одоо л дөнгөж нураах уу үгүй юу гэдэг нь яридаж байгаа зүйлийг аль хэдийн төсөвт суулгачихсан.

Энэ бүхнээс харвал эрх баригч

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.