Польш улсад тамхи худалдаалан, зөөвөрлөсөн 69 дипломатчдын асуудлыг судлах ажлын хэсгийг байгуулж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулжээ. Тус ажлын хэсэг ГХЯ дээр шалгалт явуулахаар төлөвлөсөн байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
-Ажлын хэсэг үндсэн гурван чиглэлээр ажиллана. Нэгдүгээрт, Гадаад харилцааны яаман дээр очиж ажиллана. Мөн Консулын газрууд дээр очиж ажиллана. Гуравт, зарим элчин сайдууд томилогдохгүй удаад байгаа асуудлуудыг судална. Бичиг баримттай танилцана.
Гадаад харилцааны сайд одоохондоо эзгүй байна. Ирэх долоо хоногоос шалгалт эхэлнэ.
Харин манай улс "Саарал жагсаалт"-д орсон асуудал бол "Ил тод"-ын хуультай холбоотой. Энэ асуудал дээр Үндэсний аюулгүй байдал хуралдах шаардлагатай гэж үзэж байна.