Япон улсын шинээр томилогдоод удаагүй Сангийн сайд Исшу Сугавара сонгогчдодоо бэлэг барьснаас болж огцорсон байна. Тэрээр Токио дахь тойргийн сонгогчдод гуа жимс, жүрж, загасны түрс, зөгийн сүүнцэр, хавч зэргийг бэлэглэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэжээ.
Мөн дэмжигчийнхээ ар гэрт 20,000 иен буюу 185 ам.долларыг эмгэнэлээ илэрхийлэн илгээсэн байна. Японы сонгуулийн хуулиар улс төрчид санал өгөх эрхтэй хүмүүст хандив, тусламж илгээхийг хориглодог.
Энэ талаарх мэдээллийг Шукан Буншун долоо хоног тутмын сэтгүүлд нийтэлсэн байна. Сэтгүүлд түүний илгээсэн бэлэгнүүдийн жагсаалт, талархлын захидал, нас барсан сонгогчийн ард гэрт илгээсэн гашуудлын мөнгөний хэмжээг ч нийтэлжээ.
Сайд асан Сугавара сэтгүүлчдэд өгсөн яриандаа сонгуулийн хууль зөрчсөн эсэх нь эргэлзээтэй байгаа ч өөрийн саналаар огцрох хүсэлтээ гаргасан гэжээ. Ерөнхий сайд Шинзо Абэгийн томилсон сайд хариуцлага алдсанд ард түмнээсээ хүлцэл өчсөн байна.
Эх сурвалж: www.bbc.com