Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
Хавдар судлалын үндэсний төвийн цогцолборыг 2020 онд барина. Тэр болтол хорт хавдрын оношилгоо, эмчилгээг сайжруулах үүднээс ХСҮТ-ийн хашаанд байгаа 10 мянган метр квадрат талбай бүхий эмнэлгийг /Ачлал трейд ХХК-ийн барьсан эмнэлгийн барилга.Сур/ түрээслэх гэж байгаа юм.
Энэ хүрээнд тус эмнэлэг, ХӨСҮТ хоёр гэрээгээ хийчихсэн. Санхүүжилтээ шийдүүлэх гээд Сангийн яам руу явуулсан. 19 тэрбум төгрөгийг жил бүр төлөхгүй. Тэр 19.8 тэрбумын 3.5 тэрбум нь түрээс, үлдсэн нь хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл, цалингийн зардал.