СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Калифорнийн түймрийн улмаас 2,000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын Калифорни мужид гарсан ойн түймэрт иргэдийн эзэмшил өртөж 2,000 гаруй хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлээд байна. Одоогоор Сонома хотод түймэрт 800 га гаруй талбай шатжээ.

Хүчтэй салхи, цаг агаарын нөлөөгөөр түймэр Калифорний өмнөд хэсэгт чиглэсэн байна. Тус мужид өнгөрсөн жил 100 иргэн амиа алдсан түймрээс хойш нөхөн сэргээлтийн ажил бүрэн дуусаагүй байгаа юм.

 

 

Салхины хурд цагт 100 гаруй км-т хүрч байгаа учир иргэдэд урьдчилан сануулж, нүүлгэн шилжүүлэхийг мужийн эрх баригчид анхааруулж байна. .

 

 

Лос Анжелес, Сан Бернардино, Вентура зэрэг долоон хотын 308,000 оршин суугчийн цахилгааныг салгах тухай эрх баригчид зөвлөлдөж байна. .

 

 

Түймрийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч Кинкэйд замын уулархаг бүсийн ойролцоогоос эхэлсэн байж магадгүй гэж таамаглаж байгаа юм.

 

 

Эх сурвалж: www.bbc.com, www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.