СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Нийслэлийн хэмжээнд 133 хүүхэд хамгаалагч ажиллаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2019-20 оны Хүүхэд хамгааллын жил болгон зарласантай холбогдуулан, ХНХЯ-ны дэмжлэг, Нийслэлийн хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдан зохион байгуулж байгаа "Хүүхэд хамгаалагч" төслийн нэгэн өдөрлөг өнөөдөр боллоо. Өдөрлөгт 133 хүүхэд хамгаалагч, ЕБС-иудын нийгмийн ажилтан болон дүүргийн Хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож байна.  

Энэ үеэр Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюунаас тодруулга авлаа. Тэрбээр, 

-"Хүүхэд хамгаалагч" төслийг Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт туршилтаар зохион байгуулж байсан. Ерөнхийлөгчийн зарлиг гарсан учир энэхүү төслийг 4-р сараас зохион байгуулан ажиллаж байна. Хүүхэд хамгаалагчид эмч, багш, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан ахмадууд ажилладаг. Ингэснээр эхний 10 сарын байдлаар хүүхэд хохирсон гэмт хэрэг 4,5 хувь, сургуулийн орчимд үйлдэгддэг гэмт хэрэг 89,3 хувиар буурсан сайн үзүүлэлт гараад байна. Хүүхэд хамгаалагч 133 ажилтнаас цонхоор унах гэж байсан хүүхдийг аварсан, мөн хар тамхитай холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн тохиолдол гарсан гэлээ. 

School police арга хэмжээ нь сургуулийн орчинд хүүхдийг хамгаалдаг бол "Хүүхэд хамгаалагч" төсөл эхэлснээр бусад орчин буюу гэрээс сургууль, сургуулиас гэр хүрэх зайнд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг амжилттай зохион байгуулж, мэдэгдэхүйц үр дүнд хүрээд байна.   

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.