СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Хүргэн" Г.Дэнзэнд холбогдох хэргийн Хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч...

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

ЗГХЭГ-ын дэд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү хэмээн хэвлэлээр бичигддэг . Түүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь болон Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Төгсбаяр, хүргэн ах Г.Түмэнхүү, “Говь повер” компанийн төлөөлөгч Д.Баярмаа нарын хамт эд хөрөнгө завшсан, эрх мэдлээ урвуулсан хэмээн шалгаж, 2017 онд шүүхээр гэм буруутай гэж ял шийтгэл ногдуулж байсан билээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгох шалгаруулах тендерт Г.Дэнзэн эхнэр Г.Уянгынхаа нэр дээр бүртгэлтэй “Говь повер” компанийг Д.Баярмаагийн нэрээр оролцуулан ялуулсан. Ингэхдээ Я.Батсуурьт Тендерийн үнэлгээний хорооны гишүүнийг өөрчлөх үүрэг өгч, хүргэн ах Г.Түмэнхүүг оруулсан байдаг. “Говь повер”-ыг ялуулсныхаа дараа 17.5 тэрбумын урьдчилгаа болгож 700 сая төгрөг “Эрдэнэс Тавантолгой”-гоос шилжүүлүүлэх тушаал Я.Батсууриар гаргуулжээ. “Говь повер”-ийг төлөөлөн оролцсон Д.Баярмаатай хамтран шүүхэд “Эрдэнэс Тавантолгой”-гоос зарласан тендерийн ажлыг гүйцэтгэхээ больсноос 5.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан” хэмээн гомдол гаргаж, тус компанийн Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Төгсбаяр “Говь повер”-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, өмнө нь шилжүүлсэн 700 сая төгрөгөө хасаад 4.8 тэрбум төгрөг шилжүүлэх тухай эвлэрлийн гэрээ байгуулж, шилжүүлсэн үйлдэлд гэм буруутай гэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дүгнэсэн билээ.

Улмаар бол Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр нарыг тэнсэн харгалзах, Г.Дэнзэнгээс 137.1  сая төгрөг гаргуулж Сангийн яаманд, Г.Дэнзэн, Д.Баярмаа нараас 5.5 тэрбум төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж, “Эрдэнэс Таван толгой” ХК-д олгох шийтгэх тогтоол баталсан юм. Гэвч дээрх хэргийн холбогдогч нар Улсын дээд шүүх хүртэл заргалдаж, Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нар тэдний гомдлыг 2017 оны аравдугаар сарын 13-нд хянаад нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хохирлын хэмжээг нарийвчлан гаргаагүй хэмээн үзэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар бүтэн жил гаруйн хугацаа өнгөрсний дараа ийнхүү шүүхэд шилжүүлсэн юм байна. Гэхдээ .  

 

Г.Равжаа 

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.