“Хаадын тоглоом” цувралын Бенжен Старкийн дүрд тоглож алдаршсан Британийн жүжигчин Жозеф Моул одоо Amazonы хийж байгаа “Бөгжний эзэн” киноны сөрөг дүр Оренд тоглож байна гэж Deadline хэвлэл мэдээллээ. Энэ цуврал нь “Бөгжний ахан дүүс” романаар хийсэн өмнөх гурвалынхаа үргэлжлэл болсон үйл явдлаар өрнөх юм байна.
Газар дундын орчим болж байгаа үйл явдлын зургийг Шинэ Зеландад авах юм. Мөн Маркелла Кавен, Уилл Поултер нар тоглож байгаа Энэ “Бөгжний эзэн”-ий төслийн нийт өртөг нь 823.5 сая ам.доллар болохоор байна. 2020 онд дэлгэцэнд гаргахаар төлөвлөж байгаа энэ цувралыг түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй кино гэж нэрлэж байгаа юм.