СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын цолыг хураана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

Ардын Хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авснаас хоёр бөхөөс допинг буюу хориотой бодис илэрсэн билээ. БНСУ-аас ирүүлсэн допингийн шинжилгээний хариугаар ес давж Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболд болон тав давж цолоо баталсан Д.Цэрэнтогтох нарын асуудлыг Баяр наадмын зохион байгуулах үндэсний хорооны хурлаар хэлэлцлээ.

Баяр наадмын зохион байгуулах үндэсний хорооны хурлаар Үндэсний бөхийн салбар хорооны саналыг хэлэлцэж, бөхчүүдийн цолыг хураах, барилдах эрхийг хасах, өвдөг шороодсон бөхчүүдийн цол чимгийн асуудал зэрэг шийдвэрүүдийг гаргажээ. 

Үүнд Э.Оюунболд болон Д.Цэрэнтогтох нарын давааг хүчингүй болгож, тэдэнд унасан бөхчүүдэд цол нөхөж олгох шийдвэрийг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргасан байна. . Мөн Д.Цэрэнтогтоход унасан О.Хангайд чимэг олгоно гэжээ.

Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын барилдах эрхийг хоёр жилээр хасахаар шийдвэрлэсэн бөгөөд Баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргасан шийдвэрийг Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн барина.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.