Сэргэн мандалтын үеийн суут сэтгэгч, агуу уран зураачдын нэг Леонардо Да Винчи нь 1452 онд Итали улсад мэндэлж, 1519 оны тавдугаар сард Франц улсад амьдарч байхдаа мөнх бусыг үзүүлсэн билээ. Түүний таалал төгссөний 500 жилийн ойд зориулсан уран бүтээлийн үзэсгэлэнг Парис дахь Луврын музейд дэлгэн харуулахаар яригдсан ч олон сар хүлээлгэсэн. Удаан хугацаанд урлагийг шимтэн сонирхогчдыг хүлээлгэсэн музей өнөөдөр нээлтээ хийсэн байна.
Луврийн музейд Да Винчийн бүтээлүүдийн жинхэнэ эх хувийг дэлгэн харуулсан бөгөөд музейн хамт олон Британийн хатан хаан ll Элизабет, Билл Гэйтс болон Мелинда Гэйтс зэрэг нэр хүндтэй цуглуулагчдаас зарим бүтээлийг түр хугацаагаар зээлджээ. Леонардо Да Винчийн 160 гаруй бүтээлийг багтаасан үзэсгэлэн ирэх дөрвөн сарын турш Луврт гарах ба энэ хугацаанд хагас сая гаруй хүн үзэсгэлэнг сонирхоно гэж таамаглаж байна.
Эх сурвалж: www.bbc.com