СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Хархорин” захад хонины ястай мах 8000 төгрөгөөр зарагдаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Өнгөрсөн долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9086 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 10976 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 161 төгрөгөөр (1.4%) буурч, үхрийн цул махны үнэ 12 төгрөгөөр (0.1%) өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12000 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад , харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөгөөр худалдаалж байна.

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1350-1800 төгрөг, 1-р зэргийнх 1050-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1200 төгрөг байна.

“Атар” талх “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1340 төгрөгөөр борлуулж байна.

Монгол төмс 3.8 хувиар буурч 805 төгрөгөөр, лууван 4.8 хувиар буурч 1298 төгрөгөөр, байцай 1.6 хувиар буурч 1436 төгрөгөөр, .

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.