Энэтхэгийн иргэн Ярлэн гэгч зэрлэг баавгайнуудыг агнаж, чивийг нь сугалж иддэг байсныг цагдаа нар илрүүлж, олон жил түүнийг барихаар хөөцөлдсөний эцэст саатуулсан байна.
Холбогдох албаны хүмүүс үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор чивийг нь сугалсан үхсэн баавгайн цогцоснуудыг олоод ихэд цочирджээ.
Тус улсын Парди Бехелиа нүүдэлчин овог аймаг амьтны чив идэх нь бэлэг эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг гэсэн сүсэг бишрэлд итгэдэг байна. Ярлэныг энэ сарын 19-ний өдөр Гужарат мужаас барьсан ба тэрээр зэрлэг амьтдын чивийг сугалж идэхээс гадна барыг хууль бусаар агнаж, наймаалдаг байжээ.
Энэтхэгийн баруун болоод төвийн мужуудад нэн ховор ан амьтдыг хууль бусаар зарж борлуулсан хэд хэдэн хэрэгт түүнийг холбогдуулан шалгаж байна. Цагдаа нар Ярлэныг барихын тулд зургаан жил хөөцөлджээ.
2013 онд Кахна цэцэрлэгт хүрээлэнгээс хоёр баавгайн цогцос олдсоны дараа Ярлэныг баричвлан саатуулж, тэрээр нэг жил хоригдож, дараа нь батлан даалтад суллагдсан юм.
Баавгайн элэг, цөсийг Хятадын уламжлалт анагаах ухаанд олон зуун жилийн турш хэрэглэж ирсэн учир хууль бус зах зээлд өндөр үнэ хүрдэг байна.
Эх сурвалж: www.bbc.com