УИХ-ын гишүүн О.Баасанхүү Саарал жагсаалтад орсонтой холбогдуулж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Саарал жагсаалтаас зургаан сарын дотор гарахгүй бол эдийн засгийн хүнд нөхцөлд орно. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ц.Нямдоржид бөлдөгдүүлээгүй л юм бол хариуцлага тооцохыг шаардаж байна. Учир нь Ц.Нямдорж Мөнгө угаахтай тэмцэх хорооны дарга атал юу ч хийдэггүй, юу ч хийгээгүй.
УИХ-ын гишүүд нь мөнгө угаалтад оролцож байна. Нийт 34 төрийн өндөр дээд албан тушаалтан банк бус санхүүгийн байгууллагатай. Тэднээс 11 нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд нар. Найм нь мөнгө угаах гэмт хэрэгт шууд холбоотой гэдэг мэдээллийг хууль, хяналтын байгууллагаас өгсөн. Гэвч нэгтэй нь ч хариуцлага тооцоогүй. Энэ бол Хуульзүй, дотоод хэргийн сайдын ажил.
Зургаан сарын дотор "Саарал жагсаалт"-аас гарах ямар нэгэн алхам хийхгүй бол бид Хар жагсаалтад орно. Хоёр удаа "Саарал"-д орсон учир гурав дахь гэх ойлголт байхгүй.
СЗХ нэг ажлыг дутуу хийсэн. Хуульзүй, дотоод хэргийн яам нь зургаан ажлыг дутуу хийсэн. Хоёр удаа Саарал жагсаалтад ороход хоёуланд нь Ц.Нямдорж сайд байсан.
Хотынх нь булан, тохой болгонд ломбард, ББСБ байна. Тэрнийг нь төрийн өндөр дээд албан тушаалтнууд нь ажиллуулж байна. Үүнд хариуцлага тооцож, хуулиа өөрчлөх зэрэг нь СЗХ-ны хийх ёстой ажил. Бусад нь ХЗДХЯ-ны хийх ёстой ажил байсан гэлээ.