СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНАСАУ-ын Кумган уулан дахь БНСУ-ын байгууламжийг нураахыг тушаав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсын алдартай аялал жуулчлалын газарт баригдсан БНСУ-ын зочид буудлууд, байшин барилгыг нураах зарлиг гаргажээ. .

Энэ газар нь хоёр Солонгосын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон цогцолбор юм. Гэвч Умард Солонгосын удирдагч Сөүлтэй хамтран ажиллаагүй нь дээр гэж үзжээ.

 

 

1990 онд Өмнөд Солонгосын компаниудын барьсан Кумган уулын соёл амралтын газарт хатуу хараа хяналтанд өмнөд нутгаас олон зуун мянган жуулчин ирж амардаг байсан ч 2008 онд эмэгтэй жуулчин харуулын ажилтанд буудуулснаас хойш үйл ажиллагааг нь зогсоосон юм.

 

 

2011 онд Умардын тал цогцолбор газар дахь Өмнөд Солонгосын барилга байгууламжийг бүрэн эзэмшилдээ авч, ажилчдыг нь хөөж явуулсан. Өчигдөр буюу лхагва гарагт Кумганд зочилсон .  

 

 

Тэрээр үргэлжлүүлэн “Кумган бол бидний цусаа урсгаж олсон газар нутаг. Хад цохио, ширхэг мод ч бидний тусгаар тогтнол, бахархлын нэг хэсэг юм” гэжээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.