ОХУ-ын Олонец хотын циркийн үзүүлбэрийн үеэр сургуультай баавгай сургагч руугаа гэнэтхэн дайрчээ. Уг баавгайг номхон дөлгөөн гэж үздэг байсан циркийн удирдлага хамгаалах тор татаагүй нь үзэгчдийг хирдхийлгэсэн байна. "Ийм хөөрхөн хөвсгөр баавгай хүн рүү дайрна гэж бодоогүй учир тор татаагүй байсан нь биднийг айлгасан" гэж үзэгчид цахим сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Дүрс бичлэгт буйгаар баавгай сургагчийнхаа үгийг эхэндээ дуулгавартайгаар дагаж байснаа гэнэтхэн түүн рүү дайрчээ. Баавгай хошуувчтай байсан нь аз дайрсан байна. Сургагч амьд бөгөөд савруунд нь багагүй шарх авсан гэж мэдээлж байна.
Сургагч руугаа гэнэтхэн дайрсан баавгайг цахилгаан боороохойгоор номхотгосон байна.