АНУ-ын Флорида мужийн цагдаагийн газрын мэдээлснээр 10-аас доош насны эгч дүү гурван охин 245 ширхэг амьтны хамт, шагай татсан хогтой байшинд амьдарч байсан гэжээ. Цагдаагийн офицер Энтони Бинцийн тайлан мэдээнд бичсэнээр байшин дотор дүүрэн хог хаягдал, амьтны шээс баас байсан тул хөл тавих газар олдоогүй байна.
Уг байшинд бага насны гурван охины хамт эцэг эхээс нь гадна дөрвөн нохой, гар далавчтай ууттан амьтан 10, зараа, 14 шувуу, 23 гөлчгийтэй 60 харх амьдарч байсан гэжээ.
Цагдаагийн тайлан мэдээнд бичсэнээр бага насны охидын аав Грегг Нелсон гэртээ эрүүл мэндийн үзлэг хийлгэхээр дуудлага өгсөн байна. Тэрээр эхнэр Сюзан Нелсон, найз охин Мелисса Хамилтоны хамт амьдарч байгаад тэднээс хоёулангаас нь салахаар шийджээ. Ноён Нелсон охидоо өөр дээрээ авч амьдрахаар болсон гэж цагдаагийн тайланд дурдсан байна.
Байшинд байгаа амьтдын зарим нь торонд, бусад нь гэрийн эзэд шиг сул чөлөөтэй амьдарч байсан гэв. Зарим амьтад үхсэн байсан гэжээ. Хүүхдүүд уг хог хаягдал, амьтад дунд хэр удаан амьдарсан нь тодорхойгүй ч амьтдыг нэн даруй байшингаас гаргаж амьтан хамгаалах газарт шилжүүлсэн байна.
Эх сурвалж: www.cnn.com