Тайландын 67 настай хаан Важиралонгкорн өнгөрсөн зун ёслол үйлдэж эзэн хааны бага эхнэр, татвар эмээр өргөмжлөгдсөн Синенат Вонгважирапакдийн цол хэргэмийг бүгдийг хураагаад байгаа юм. Үүний дараахан хаан зургаан албан тушаалтныг халж буйгаа дахин мэдэгдсэн байна.
Эдгээр зургаан хүний дотор нэг эмэгтэй, цагдаагийн өндөр албан тушаалтан, хааны хамгаалагчид багтжээ. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа хувийн ашиг сонирхол, бусдын төлөө урвуулан ашигласан хэмээн буруутгасан байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар эзэн хааны ордны аюулгүй байдлыг хариуцсан цагдаагийн дэслэгч генерал Саколкет Чантра халагдсан албан тушаалтнуудын нэг юм. Нэг удаа бус нилээд хэдэн удаа хааны ордны тогтоосон дүрэм журмыг зөрчиж, эзэн хааны үйл хэрэгт гарз хохирол учруулсан хэмээн Тайландын хааны ордны албан ёсны хэвлэлээр дамжуулжээ.
Эх сурвалж: www.bbc.com