СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-10-24

Төрийн банк 2019 оны III улирлын байдлаар 11.4 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Монгол Улсын өнцөгт булан бүрт байрлах 500 гаруй салбар нэгж, 290 АТМ, 3000 гаруй картаар үйлчлэгч байгууллага болон онлайн салбараараа дамжуулан 3.1 сая харилцагчиддаа санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэн ажилладаг Төрийн банк нь 2009 онд 100% төрийн өмчит банк болон байгуулагдсан билээ.

Төрийн банк 2009 онд 27.4 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө, 137.9 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэйгөөр ажиллаж байсан бол өдгөө арван жилийнхээ ойн босгон дээр буюу .

Мөн Монголбанкнаас нийт харилцагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор арилжааны банкуудад тогтоодог шалгуур үзүүлэлтүүд болох Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт 25%-с дээш байх ёстойгоос Төрийн банк 39.97%, Өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцаа 12%-с их байх ёстойгоос 16.02% байгаа нь харилцагчиддаа банкны үйлчилгээг эрсдэлгүй хүргэж байгааг илтгэж байгаа юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.