СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

40 жил нууц нэрээр амьдарсан 86 настай гэмт этгээдийг илрүүлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хүн амины гэмт хэргийн сэжигтэн Уолтер Жэймс Мэсон 40 орчим жил нууц нэрээр амьдарч байгаад баригджээ. Тэрээр Техас  мужид Уолтер Жэймс Аллисон нэрээр бүртгүүлэн цагдаа нараас нуугдаж байжээ.

1980 оны есдүгээр сарын 22-ны өдөр Кустер Каунти Шерифийн газарт Айдоха мужийн Клэйтон хотын спорт клубээс дуудлага иржээ. Тэднийг очиход Даниель Мэсон Вулли толгойдоо буудуулж үхсэн байдалтай олдсон байна. Амиа алдсан хохирогчийн дэргэд цэнгээний газрын эзэн мөрөндөө буудуулж шархадсан байдалтай, нэг эмэгтэй нүүрээ гэмтээж бэртсэн байжээ.

Жэймс Мэсон хэргийн гол сэжигтэн байсан ч цагдаа нарын гараас мултарч Айдоха мужаас зугтааж чадсан байна. Түүнд санаатайгаар хүн амины гэмт хэрэг үйлдсэн болон хэргийн газраас зугтсан зэрэг хэд хэдэн ял оноохоор төлөвлөж байгаа тухай цагдаа нар мэдээлжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.