СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-10-13

“Их хотын хямдрал-2018” бизнес фестиваль болж байна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

Бизнес эрхлэгчид нэг дор цугларан нийслэлчүүддээ бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх, сурталчлах боломжийг олгодог “.

Энэхүү арга хэмжээг  бизнесийн төлөөллийн гол байгууллага болох МҮХАҮТ-аас санаачлан 2000 оноос эхлэн хоёр жил тутамд уламжлал болгон зохиож ирсэн юм. Энэ хугацаанд нийт 400 гаруй ААН, 100 гаруй мянган хүнийг хамарсан бөгөөд эдүгээ бизнесийг дэмжиж сурталчилдаг, иргэдэд санхүүгийн бодит хэмнэлт болдог, хүсэн хүлээдэг арга хэмжээ болж чаджээ. 

Энэхүү 9 дэх удаагийн бизнес фестивалийг энэ жил НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран нийслэл хотын 379 жилийн ойг угтан зохиож буйгаараа ихээхэн онцлогтой юм. Энэ удаагийн арга хэмжээнд нийслэлийн

2018 оныг МҮХАҮТ-аас “Бизнесийн тогтвортой орчныг дэмжих жил” болгон зарлаж, улс орны макро түвшинд гарсан эдийн засгийн нааштай үзүүлэлтүүдийг микро түвшинд буюу аж ахуйн нэгж, ард иргэдийн амьдралд буулгахад түлхүү анхаарч ажиллаж байна.

Үүний хүрээнд бизнес эрхлэгч, ААН-үүдийн дуу хоолойг тогтмол сонсч төр засагт хүргэхийн сацуу бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, хэрэглэгчдэд оновчтой арга замаар хүргэх, маркетингийн шинэлэг үйл ажиллагаанд хамрагдах боломжоор хангахыг Танхимын зүгээс хичээж ирсэн билээ. Энэ удаагийн бизнес фестиваль ч мөн нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, худалдаа үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоо хангасан, үр дүнтэй ажил болно гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байна.

Фестивалийн хүрээнд бизнес эрхлэгч, компаниудын төлөөлөл оролцсон парад, үзэсгэлэн яармаг, .

МҮХАҮТ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.