СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Красноярскад амиа алдсан уурхайчдын тоо 18 болж нэмэгджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

ОХУ-ын алс дорнодын Красноярскад үйл ажиллагаа явуулж байсан алтны уурхайд далан нурж, одоогоор амиа алдсан иргэдийн тоо 18 болж нэмэгдээд байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Щетинкино тосгоны Сейба мөрөнд барьсан уурхайн далан өнгөрсөн бямба гарагт нурсан юм.

Сисим компаний алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан уурхайд гарсан ослын улмаас олон хүн амиа алдсаны зэрэгцээ хоёр иргэн сураггүй алга болоод олдоогүй байна. .

 

 

Красноярскийн эмнэлэгт ослын үеэр бэртэл авсан 10 орчим хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол Курагино дүүргийн эмнэлэгт бэртэж гэмтсэн долоон хүн байна. Ослын газарт хайгуулыг 25 км-ын радиуст явуулж, 300 гаруй бие бүрэлдэхүүн, аврагч ажиллаж байгаа юм.

 

 

Эх сурвалж: https://tass.com/, https://www.ntv.ru

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.