СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Чэнду мужид нээгдсэн хулсны баавгайн кафе иргэдийг гайхшруулж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхийн улс орнуудад 20 орчим жилийн өмнөөс төрөл бүрийн амьтдад зориулсан кафе нээгдэж эхэлсэн. Муур, нохой, усан гахай зэрэг төрөл бүрийн үсэрхэг амьтад үйлчлүүлэгчдийн зоогийг илүү амттай, хайр татам, сонирхолтой болгож ирсэн юм.

Хятадын Чэнду мужид дэлхийн ховор амьтдын нэг хулсны баавгайн кафе нээгдэн үйл ажиллагаа явуулж байна.

 

 

Тус кафед хулсны баавгайн зургаан бамбарууш амьдардаг. Үнэн хэрэгтээ эдгээр хулсны баавгайнууд Хятадын үндэсний бэлгэ тэмдэг болсон амьтад биш, харин тэдэнтэй төстэй будгаар будуулсан чоу чоу үүлдрийн нохойнууд ажээ.

 

 

Японоос оруулж ирдэг сайн чанарын будгаар тусгай үйлчилгээ авч, нохойнуудыг яг л хулсны баавгай шиг будаж болох юм байна. Нэг нохойг будахад 1,500 юаний үнэтэй ажээ. Өндөр үнэтэй байгаа нь түүний санал болгож буй будаг сайн чанарынх учраас амьтдад хоргүй хэмээн ноён Хуанг тайлбарлажээ.

 

 

Гэтэл амьтан хамгаалагчид будаг нохдын арьс, үсийг гэмтээх тул тэнд очиж нохдыг будахгүй байхыг цахим орчинд уриалсан байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.