СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонконгийн жагсаалыг эхлүүлсэн сэжигтнийг суллажээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хонконгийн эрх баригчид олон сар үргэлжилсэн жагсаал хөдөлгөөнийг анхлан эхлүүлэхэд түлхэц болсон хүн амины гэмт хэргийн сэжигтнийг сулласан тухай ВВС мэдээлжээ.

Түүний хэргээс үүдэж эрх баригчид Хонконг-Бээжингийн хооронд хэрэгтэн солилцох хуулийн төсөл санаачилсан боловч энэ нь иргэдийн эсэргүүцэл тэмцэлтэй тулгарч, жагсаал мөргөлдөөн 20 гаруй долоо хоног үргэлжилж байна. Хэрэгтэн солилцох хуулийг эсэргүүцсэн жагсаал ардчилал, эрх чөлөөг шаардсан иргэдийн дуу хоолой болон хүрээгээ тэлсэн юм.

 

 

. Тэрээр хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйжээ.

Хэрэгтэн солилцох хуулинд оруулах гэж байсан нэмэлт өөрчлөлтөөр Хонконгийн нутаг дэвсгэрт байгаа ялтан, сэжигтнийг гэрээ тохиролцоо хийгээгүй Хятад, Тайвань, Макао руу шилжүүлэх саналыг оруулсан юм. Энэ нь эх газрын Хятадын эрх баригчдад иргэдийг шударга бусаар шүүж, хорих боломжийг олгоно хэмээн эсэргүүцсэн билээ.

Өнөөдөр болох Парламентын хуралдаанаар хуулийн төслийг албан ёсоор эргүүлэн татаж магадгүй хэмээн хүлээж байна. . Энэ сард Парламент эргэн цуглах хүртэл хуулийн төслийг буцаах боломжгүй байсан гэж тайлбарлаад байжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.